өдөр
шөнө
×

Даралт бууруулах зөвлөгөө

---Оросын анагаах ухааны дэд эрдэмтэн, эмч -хоол зүйч Наталья Денисовагийн зөвлөгөө---

Хоолны цэсээ зөв зохион байгуулбал даралтын эмийн тунг бууруулах боломжтой. Үүний тулд яншуй, гоньд, навчит салаат зэрэг шинэ ногоог ахиу хэрэглэ. Энэ нь калийн гол эх үүсвэр бөгөөд биеэс шингэн гадагшлуулж улмаар артерийн даралт буурч хаван багасна. Нойр булчирхайн асуудалгүй бол хоол идэх бүрдээ 10-15 грамм ийм ногоо хэрэглээрэй. Өөрөөр хэлбэл, яншуй ба гоньдын 3-4 салаа эсвэл навчит салаатын хэдэн навч. Түүнчлэн ийм навчит ногоо бол илүүдэл жинтэй хүмүүст ашигтай, яагаад гэвэл эдгээрт агуулагддаг хүнсний волокна нь биеэс илүүдэл өөх тос, холестериныг гадагшлуулдаг. Шинэ навчит ногоонд антиоксидантууд бий: С витамин, каротиноидууд, хлорофилл зэрэг. С витамин ба бусад антиоксидант нь цусны эргэлтийг сайжруулж цус бүрэлдэх явцыг эрчимжүүлэн, эдүүд ба эрхтэнүүдийн хүчилтөрөгчийн хангамжийг дээшлүүлдэг. Түүнээс гадна навчит ногоо нь эфирийн тосоор баялаг. Жишээ нь: гоньд хэрэглэвэл хоол боловсруулалт сайжирч хий үүсэх нь багасдаг.  
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top