“Дэлгүүрийн пакеттай жүүсэнд их хэмжээний саахар агуулагддаг, ийм жүүсийг өглөө бүр уувал элгэнд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тэгээд ч пакеттай жүүсийн бүтцийг натурал гэж хэлэх аргагүй... Үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, мөн гадаад өнгө үзэмжийг сайжруулахын тулд халаах, өнгө өөрчлөх, шүүлтүүрээр шүүх, өтгөрүүлэх зэргээр удаан боловсруулалт хийдэг. Мөн саахар болон хүчлүүд, консервантууд, амт ба өнгө оруулагчийг нэмдэг. Пакеттай шүүсийн гол дутагдал бол их саахар (сахароз эсвэл глюкоз) агуулдаг, иймээс илчлэг ихтэй. Таны бие махбодь ийм их калорийг “шатааж” амжихгүй, ийм учраас энэ саахар элгэнд очиж өөх хэлбэрээр хуримтлагдана. Та өглөөдөө пакеттай жүүс биш шинэ жимс ногооны шүүсийг шахаж ууж байгаарай. Шинэ шүүсэнд эслэгүүд байдаг учир биед саахар шингэхийг удаашруулж хоол боловсруулалтыг сайжруулдаг. Гэхдээ ийм шүүс нь жирийн жимстэй харьцуулахад илүү илчлэгтэй болохыг анхаарна уу” гэж Оросын гастроэнтерологч, гепатологч эмч Сергей Вялов мэдэгдлээ.