Герман улсын Мюнхений Техникийн их сургуулийн профессор, кардиологч Мартин Халле бие организмын хөгшрөлтөд нөлөөлдөг 7 хүчин зүйлийг нэрлэснийг “Focus” сонин нийтэлжээ. Энэ 7 сөрөг хүчин зүйлийн нөлөөг багасгаж чадвал та өөрийн биологийн насаа нилээд хэмжээгээр бууруулах боломжтой.
Илүүдэл жин: Өөхний эдүүд үрэвслийн бодисуудыг ялгаруулдаг, улмаар энэ нь цусны судсуудад сөргөөр нөлөөлдөг аж.
Холестерин: Цусны судсуудын хананд холестерин хуримтлагдсанаас болж түүний уян хатан чанар алдагдах аюултай.
Саахар: Саахар бол судсуудын хамгаалалтын давхаргыг сүйтгэж устгаж байдаг.
Цусны өндөр даралт: Даралт өндөр байх нь цусны судсуудыг гэмтээдэг.
Архаг стресс: Стресс үнэн хэрэгтээ цусны даралтыг өндөр болгодог аж. Чухамдаа өндөр даралтын нөлөөгөөр цусны судсууд гэмтдэг тухай өмнө өгүүлсэн.
Тамхи татах: Тамхинд агуулагддаг никотин бол цусны судсуудыг гэмтээж, эсүүдийг үхүүлдэг. Иймээс буруу зуршлаа хаях хэрэгтэй
Үрэвсэл: Үрэвслийн процесс үүсэх зарим шалтааныг дээр дурдсан. Үрэвсэл мэдээж цусны судсанд сөргөөр нөлөөлдөг билээ.