Хэрэв та тромбоз эсвэл тромбофлебиттэй бол хоол хүнсэндээ маш хянуур, анхааралтай хандах ёстой. Яагаад гэвэл, тромбоз амь насанд аюултай. Иймээс тромбыг шингэлдэг хүнс хэрэглэ, тэгснээр биеийн байдлаа хөнгөвчлөх төдийгүй асуудлыг бүрэн арилгах боломжтой.
* Та ус заавал ууж байгаарай. Кофе болон шүүс, цай биш жирийн ус энэ үед хамгийн сайн үйлчилнэ. Ус хангалттай уухад цусны өтгөрөл буурч тромб хурдан багасч арилдаг.
* Сонгино, сармис хэрэглэ, эдгээр нь цусны өтгөрлийг багасгадаг болохыг зарим судалгаа баталсан.
* Тромбозын үед улаан манжин ашигтай, учир нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулж өтгөн хатахаас сэргийлнэ. Тромбозтой бол өтгөн хатахаас сэргийлэх ёстой. Яагаад гэвэл, гэдэсний доторх даралтыг нэмэгдүүлж улмаар вений цус гадагшлах урсгалыг доголдуулах аюултай.
* Тромбозтой бол архи бүү уу, давсалсан болон утсан хүнсээс татгалзах ёстой.
* Түүнчлэн К витамин агуулсан хүнс хэрэглэх хэрэггүй, жишээ нь бууцай, брокколи, базилик.