өдөр
шөнө
×

Хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэх дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ

Өнөөдөр АНУ-ын Newborn сан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Swansea их сургууль, BLOOM судалгаааны хамтарсан багийн профессор, эмч, мэргэжилтнүүдтэй хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол гажгийг эрт илрүүлэх дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх талаар уулзалт хийлээ. 

Уулзалтаар “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй хүүхдийн зүрхний эмгэгийн илрүүлгийг оношилгооны дэвшилтэт технологи ашиглан илүү өргөн хүрээгээр хийхэд АНУ-ын Newborn сан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Swansea их сургууль, BLOOM судалгааны багтай хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн судалгааны хамтарсан багийн зүгээс тус чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж, манай улсын хүний нөөцийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой болохоо илэрхийллээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top