Орос улсын Вятскийн улсын их сургуулийн эрдэмтэд 3D принтерээр хүнс хэвлэхэд зориулсан онцгой био бэхийг ургамлын түүхий эдээр бүтээжээ. Тэд био бэхэндээ ургамлын бүхэл эсүүдийг нэмсний ачаар байгалийн эдүүдтэй төстэй хүнсний матрица гаргаж авсан аж. “Хүнсний бүтээгдэхүүнийг 3D-гээр хэвлэх технологийн түвшин өнөөдөр ургамлын эдүүдийн бүтцийг дуурайж хэвлэж чадахгүй байгаа, гэтэл энэ нь амт чанарт нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлийн нэг... Принтерийн ийм био бэх нь юм залгихад хүндрэлтэй өвчтөнүүд болон цагаан хоолтнууд, веганууд, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгчдэд тусална. Түүнчлэн энэ аргаар хоолны уураг болон саахар, витамин, минералын хэмжээг хянах боломжтой. Био бэх бол биологийн идэвхт бодис гэсэн үг, иймээс эрүүл мэндэд ашигтай” хэмээн төслийн удирдагч, хөдөө аж ахуйн дэд эрдэмтэн бөгөөд Вятскийн улсын их сургуулийн шинжлэх ухаан, инновацийн асуудал хариуцсан проректор Сергей Литвинец ярилаа.