өдөр
шөнө
×

НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн эрдэмтэн, судлаачид инновацийн загвар бүтээгдэхүүнийг лабораторийн түвшинд гаргажээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрийг дахин сэргээж, үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны эрдэмтэн, судлаачид 2019 оны 10 дугаар сард шинжлэх ухааны шинэ технологийг ашиглан инновацийн загвар бүтээгдэхүүнийг лабораторийн түвшинд гаргаж, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсад анагаах ухааны биотехнологид суурилсан, эмчилгээний зориулалтын биобэлдмэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1932 оноос эхлэн амжилттай явагдаж, уураг нөхөх альбумин, дархлаа сайжруулах хэвийн иммуноглобулин, харшлын эсрэг гистаглобулин, галзуугийн эсрэг вакцин, гэдэсний хижиг өвчнийг эмчлэх балнадын нян залгиур зэрэг 15 төрлийн биобэлдмэл, 20 гаруй нэр төрлийн тэжээлт орчны бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллага, хүн амын хэрэгцээг хангаж байсан туршлагатай.

Анх үүсэн байгуулагдсан цагаас эхлээд ОХУ болон бусад орнуудтай хамтран судалгааны ажлууд, инноваци үйлдвэрлэл явуулж байсан ч 2010 онд МХЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд Засгийн газрын 149 тоот тогтоолоор “Биобэлдмэлийн үйлдвэр” аж ахуйн тооцоот, төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлсэн түүхтэй. Харин 2019 оны 10 дугаар сард Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээн нээсэн юм. Цаашид Монгол улсад биобэлдмэл (хэвийн болон өвөрмөц иммуноглобулин, сийвэн) үйлдвэрлэх, үндэсний вакцины хяналтын лаборатори байгуулах, улмаар нутгийн омогт суурилсан коронавирусийн эсрэг вакцины үндэсний үйлдвэрлэлийг явуулах хэрэгцээ, шаардлага бидэнд тулгараад байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top