
“Шарх удаан эдгэрэх нэн осолтой. Юуны өмнө татран өвчний (столбняк) вакцин хийлгэх ёстой. Дархлаа буурсан тохиолдолд, мөн чихрийн шижин болон зүрхний дутагдал, вений дутагдал зэргийн үед шарх эдгэрч өгөхгүй уддаг. Эрүүл хүний шарх удаан эдгэхгүй байх нь 2 шалтгаантай: нэг бол бохир орсон, эсвэл халдвар авсан гэсэн үг. Ер нь ямар нэгэн шарх авсан бол даруй цэвэр усаар угаах ёстой. Зарим нь йодоор угаадаг, гэвч тэгэх хэрэггүй. Яагаад гэвэл арьсны нөхөн сэргэх явцыг сааруулна. Хэрэв шарх гүн бол эмнэлэгт очиж “оёулах” ёстой. Жирийн шархыг 12 цагийн дотор оёулахыг хичээ, дээд тал нь 18 цаг. Нүүр ба хүзүүний шархыг дээд тал нь 24 цагийн дотор оёул, эсрэг тохиолдолд гүн сорви үлдэх аюултай” хэмээн Оросын эмч Александр Мясников мэдэгдлээ.