өдөр
шөнө
×

Үрчлээ нэмдэг 5 зуршил

Залуу насаа уртасгах, арьсаа гоё сайхан хэвээр хадгалахын тулд ус шингэн их ууж, нарны хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Гэсэн хэрнээ ихэнх хүмүүс буруу зуршлаасаа болж арьсаа ядрааж муутган үрчлээтэж буйг анзаардаггүй. Иймээс үрчлээ нэмдэг дараах 5 зуршлаас татгалзаарай. 
* Амттан, чихэрлэг хүнс хэтрүүлж хэрэглэх: Бие махбодид саахар илүүдвэл гликацийн зарим бүтээгдэхүүн үүсч коллаген, эластинд муугаар нөлөөлдөг. Чихэрлэг хүнс, амттанг хичнээн их идэх тусам арьс улам бүр суларч уян хатан байдлаа алддаг. 
* Бага унтах: Хүн бага унтах тусам өнгө зүсээ алдан гундуу харагддаг. Яагаад гэвэл гүн нойрсох үед бидний уураг тархи нөхөн сэргэдэг төдийгүй арьсны эсүүд бас шинэчлэгдэж төлждөг, тэр бүү хэл өдөр авсан бага зэргийн “гэмтлээ эмчилдэг” гэж хэлж болно. Ийм учраас байнга муу унтдаг бол арьс амархан хөгширдөг.  
* Доош харж (гэдсээрээ) унтах: Уг нь дээш харж унтвал гоо сайханд болон эрүүл мэндэд тустай. Бусад тохиолдолд арьс нугалаатаж үрчлээ үүсэх ба нүд “хүрээ татаж” хавагнах магадлалтай. 
* Нүдээ үрэх: Нүдэндээ гар хуруугаа хүргэхийг цээрлэ. Яагаад гэвэл, ямар нэгэн халдвар орж магадгүй. Мөн ингэж үрснээр нүд орчмын эмзэг арьс их үрчлээтэж сунана. 
* Нүдний шил зүүхээс ичих: Нүдний хараа бага зэрэг муудсан ч шил зүүх хэрэгтэй. Үүний дүнд та хараагаа дахиж муудахаас сэргийлнэ, бас нүд орчмын үрчлээ үүсэхгүй. Түүнчлэн зун нарны шил зүүж хэвшээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top