өдөр
шөнө
×

Наранцэцгийн тосын ашиг тус их

"Хүмүүс оливын тосыг магтаж наранцэцгийн тосыг "муулдаг". Үнэндээ энэ 2 тос хоёулаа сайн. Наранцэцгийн тосонд фитостерол илүү их агуулагддаг, энэ бол байгалийн антиоксидант юм. Мөн наранцэцгийн тос нь гэдсэнд холестерин шингэхийг багасгах, инсульт үүсэх эрсдэлийг бууруулах, хорт хавдрын эсрэг зэрэг үйлчилгээтэй. Түүнчлэн наранцэцгийн тосонд их хэмжээний Е витамин бий, энэ витамин нь арьс болон судсуудын чанарыг сайжруулан дааврын системд эерэгээр нөлөөлдөг. Е витамин бол эрчүүдэд тестестероны ялгарлыг, харин эмэгтэйчүүдэд прогестерон ба эстрогений ялгарлыг эрчимжүүлнэ. Түүнээс гадна наранцэцгийн тосонд агуулагддаг фосфолипидууд нь элэг, мэдрэлийн системийн ажиллагаанд оролцдог" хэмээн ОХУ-ын эндокринологч Алена Барредо ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top