өдөр
шөнө
×

Улиангарын унгирлын харшлаас сэргийлэх тухай

“Ой мод ямар ашиг тустайг бүгд мэднэ. Хотод ургадаг улиас, улиангар зэрэг модод гудамжны шороо тоосын бараг 70%-ийг өөртөө шингээдэг. Түүнчлэн ийм модод ашигтай фитонцидуудыг ялгаруулж агаарыг хортой микробуудаас цэвэрлэдэг билээ. Гэхдээ зун улиангарын хөвөн буюу унгирал харшил үүсгэх магадлалтай. Мөн хамрын ханиад, нүдний салстын болон хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, астма зэрэг өвчин тусч болзошгүй. Үнэндээ унгирал өөрөө аюулгүй, харшил үүсгэдэггүй, гэхдээ элдэв ургамал цэцгийн тоосонцор зэрэг харшил үүсгэгчийг өөртөө наалдуулж дараа нь хүний ам хамар луу ордог..... Иймээс та дараах энгийн 2 аргаар  өөрийгөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Нэгт, та гадаа гарахдаа маск зүүж яваарай. Нэг удаагийн эсвэл олон удаа хэрэглэх даавуун маск гээд алийг ч сонгож болно. Хоёрт, нүдний шил зүүж нүдээ хамгаал. Зарим дэлгүүр бүр зориулалтын тусгай нүдний шил зардаг. Ийм нүдний шил нүдний орчмыг нягт сайн хамгаална. Харин нэгэнт харшилтай болсон бол дур мэдэж өөрийгөө эмчилж болохгүй, заавал эмнэлэгт үзүүлээрэй” хэмээн Оросын харшлын эмч Георгий Викулов зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top