
“Үйлдвэрийн бялуу болон савласан печенье (жигнэмэг), өрмөнцөр (вафли), шоколадтай амттан, бин зэргээс хорт хавдар үүсгэдэг бодисууд илэрсэн тухай “Daily Mail” мэдээллээ.
Бельги улсын Лувенийн биомолекулын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн (IBST) эрдэмтэд 22 төрлийн жигнэмэг, амттанд судалгаа хийжээ. “Хорт хавдар үүсгэгч фураны генотоксик нэгдэл их хэмжээгээр үйлдвэрт үйлдвэрлэсэн жигнэмэг, бялуу, шоколадтай амттан зэрэг бүтээгдэхүүнд агуулагдаж байгааг бид олж тогтоосон. Шоколадтай амттаны бүтцэд ордог какао шошийг хуурах үед α, β ханаагүй карбонилууд гэж нэрлэдэг молекулууд үүсдэгийг судалгааны үр дүн харууллаа. Карбонилуудыг хэрэглэх үед уургууд ба ходоодны ферментүүдтэй харилцан үйлчлэлцэж эсүүдийн хуваагдлыг хурдасган ДНК-г гэмтээж болзошгүй, түүнчлэн хэвийн эсүүдийг хорт хавдрын болгон өөрчилдөг аж. Ялангуяа бялуу, вафли, бин зэрэгт канцероген бодисууд илүү ихээр агуулагдаж байлаа.... Цаашид карбонилууд хэрхэн шоколаданд үүсч буйг ойлгоход манай энэ судалгаа тусална гэж найдна” хэмээн Бельгийн эрдэмтэд ярилаа. Гэхдээ хорт хавдар үүсгэгч бодисууд ямар брэндүүдээс илэрснийг эрдэмтэд нэрлэсэнгүй.