Гүйлтээр хичээллэдэг хүмүүс зуны улиралд сэрүүхэн үеийг сонгож гүйх хэрэгтэй, жишээ нь өглөө эрт эсвэл орой үдшийн цагаар гүй. Аагим халуун өдөр гүйлтийн цагаа багасгавал зохино, мөн бие организм хэт халахаас сэргийлэн 7 хоногт гүйх давтамжаа цөөлөөрэй. Хөнгөн, “амьсгалдаг” хувцас өмсч гүй, мөн таны хувцас чийг авдаггүй, арьсанд "амьсгалах боломж" өгөх ёстой. Хар бараан өнгийн хувцсаас татгалзаарай, учир нь нарны цацрагийг шингээнэ.
Их ядрах, толгой эргэх, дотор муухайрах зэрэг нь бие махбодь хэт халсны шинж тэмдэг, энэ тохиолдолд гүйхээ больж даруй сүүдэр газарт очиж ус уу. Нарны цохилтоос сэргийлэн модтой газраар, цэцэрлэгт хүрээлэнд гүйж байгаарай. Хэрэв та зүрх судасны өвчин, уушгины эмгэг, хөл ба үе мөч өвдөх зэрэг асуудалтай бол гүйлтээр хичээллэж болохгүй. Ер нь бэлтгэл, дасгал сургуулилт хийж эхлэхийн өмнө эмчтэй зөвлөлдөөрэй.