өдөр
шөнө
×

Халуун оронд амрахдаа анхаарах зүйлс

Зуны амралтаар халуун орноор аялж зугаалах гэж байгаа бол сармагчны цэцэг өвчин, хумхаа зэрэг өвчнөөс сэргийлэх арга хэмжээ аваарай. Юуны өмнө эдгээр өвчний талаар судалж вакцинжуулалтад хамрагдахыг хичээгээрэй. Конго улс саяхан сармагчны цэцэг өвчнийг тахлын хэмжээнд хүрснийг зарласан тухай манай сайт мэдээлсэн. Түүнчлэн Европын орнууд, хөрш Орос ба Хятад улсад хачиг, хувалзад хазуулж хүндэрсэн тохиолдолд сүүлийн үед их бүртгэгдэх болжээ. Ийм учраас аялж жуулчлахдаа шавьж, шувуу, мэрэгч амьтдаас сэргийлэх үнэртэн бодисыг (репеллент) заавал биедээ авч явах хэрэгтэй. Халууцлаа гэж нүцгэлж болохгүй, харин ч эсрэгээр гар хөл зэргийг халхалсан хувцас өмсвөл зохино. Хэрэв халуун орны шавьж эсвэл могой, зэрлэг амьтанд хазуулсан бол яаралтай эмч, эмнэлэгт хандах ёстой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top