“Манайд сармагчны цэцэг өвчин дэгдлээ. 5 сарын 8-наас 6 сарын 7-ны хооронд 5 хүн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан, мөн 1 хүн энэ өвчнөөр нас барлаа. Халдвар авсан хүмүүс бүгд эрчүүд, 30-39 настай. Тэдний хэн нь ч сармагчны цэцэг өвчин гарсан улс орнуудад аялж жуулчлаагүй болох нь тогтоогдлоо. Манай оронд 2022 оноос хойш энэ өвчин гараагүй... Одоо бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эм тариа, хэрэгслийг их хэмжээгээр худалдан авахыг оролдож байна” хэмээн Өмнөд Африкийн БНУ-ын Эрүүл мэндийн сайд Жо Фаахла мэдээллээ. Сүүлийн үед сармагчны цэцэг өвчнийг "шинэ ДОХ" гэсэн мэдээлэл ХМХ-ээр цацагдах болжээ.