Эрчүүд баяжих тусмаа илүүдэл жинтэй болох магадлалтай гэж Канадын судлаачид дүгнэжээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд байдал эсрэгээр. Дундаж ба бага орлоготой бүсгүйчүүдтэй харьцуулахад баян эмэгтэйчүүдийн таргалалт маш бага байлаа. Канадын эрдэмтэд 25-65 насны 7000 иргэний тухай мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийжээ. Баян, материаллаг хангамж сайтай эрчүүд голдуу гэрээс гадуур хооллож, зоогийн газраар их үйлчлүүлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, тэд илчлэг ихтэй хоол ахиу хэрэглэхийн зэрэгцээ өдрийн болон оройн зоогон дээр архи, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэдэг зуршилтай аж. Түүнээс гадна баян чинээлэг эрчүүд биеийн хөдөлгөөн багатай амьдардаг. Эд баялаг ба илүүдэл жингийн хоорондын уялдаа холбоог бүрэн дүүрэн нээхийн тулд Канадын судлаачид судалгаагаа үргэлжлүүлж байна.