Хорт хавдар тусах эрсдэлийг ам зайлагч шингэн нэмэгдүүлдэг тухай Бельги улсын Антверпен дэх Халуун орны анагаахын хүрээлэнгийн эрдэмтэд сэрэмжлүүлсэн гэж “Daily Mail” мэдээллээ. Ялангуяа спирт агуулсан шингэн илүү аюултай гэж эрдэмтэд үзжээ. “Listerine брэндийн ам зайлагч шингэнийг өдөр бүр ашиглавал хорт хавдар тусах эрсдэлтэй. Туршилтын явцад хорт хавдартай холбоотой 2 төрлийн бактерийг (Fusobacterium nucleatum, Streptococcus anginosus) бид олж тогтоосон. Ам зайлагч энэ шингэнийг 3 сарын турш өдөр бүр хэрэглэхэд эдгээр бактери идэвхтэй тархаж байлаа, тиймээс спирт агуулсан шингэн ба улаан хоолойн болон бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэлийн хооронд холбоо байна” гэж эрдэмтэд мэдэгдлээ. “Бельгийн эрдэмтэд зөвхөн ганц брэндийн ам зайлагч шингэнийг туршилтандаа ашигласан, гэхдээ бусад ам зайлагчийн тухайд адил үр дүн үзүүлэх магадлалтай. Ер нь спирт агуулаагүй ам зайлах шингэнийг ашигла, тэгэхдээ цөөхөн хэрэглэвэл зохино гэж би зөвлөж байна” хэмээн туршилт явуулсан профессор Крис Кеньон онцлон тэмдэглэв.