өдөр
шөнө
×

Холестерин бууруулах зуны ундаа

“Зуны аагим халуунд хамгийн тохиромжтой ундаа бол хүйтэн кофе. Ийм кофе дээр апельсины шүүс нэмж уух юм бол амны цангаа дарахаас гадна холестерин бууруулна. Хэрэв халуун кофе уух юм бол халуунд цангаа тайлахгүй, нэмэргүй. Ер нь кофе бол шээс “хөөдөг” ундаа, 20 минутын дараа та заавал жорлон орох хэрэг гарна. Тэгээд ч кофе нь бие махбодийг усгүйжүүлдэг. Харин хүйтэн кофены тухайд огт өөр. Энд бид халуун кофе бэлдээд хөргөж уух тухай ярьж байгаа юм биш. Та нунтаг кофегоо эсвэл кофены нүдсэн үрийг хүйтэн усаар найруулж ундаа бэлдэнэ гэсэн үг. Ийм кофе дээр апельсины шүүс нэмээд үз. Апельсины шүүс нэмснээр кофены шээс хөөх үйлчилгээ, кофеины илүүдэл зэрэг сөрөг дагавар буурдаг. Ингэж бэлдсэн хүйтэн ундаанд хоёр давхарлаг үүснэ. Шүүс дороо харин кофе дээр нь, энэ нь кофены бүтцэнд агуулагддаг маслотой холбоотой” хэмээн Оросын эмч Елена Малышева зөвлөжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top