Та гэрийн нөхцөлд сонсголоо бие даан 2 аргаар шалгаж болно. Нэгт, ойр дотны хүмүүсийн тусламжтай. Хоёрт, тусгай хавсралт. 2 дахь аргын тухайд та интернэтээс эсвэл оршин суугаа газрын өрхийн эмч, мэргэжилтэнд хандан тусгай программ, хавсралтыг авч гар утас, компьютертоо суулгахад хангалттай.
Эхний арга мөн энгийн. Та дэргэд байгаа гэр бүлийн гишүүнээс тусламж хүс. Тэр 5-6 метрийн цаана очиж юм шивнэж хэлэх ёстой. Хэрэв түүний хэлснийг сонсч байвал таны сонсгол хэвийн, харин та сонсохгүй байгаа бол эмч, мэргэжилтэнд хандах хэрэгтэй. Энэ аргаар өөртөө үе үе онош тавьж болно, гэхдээ 45 наснаас хойш тогтмол мэргэжлийн эмчид үзэж шалгуулбал зохино. Орчны дуу чимээ хэт их байх, биеийн ачаалал хэтрэх, буруу хооллолт, архи согтууруулах ундаа болон тамхи таталт зэрэг буруу зуршил, зарим нэг эм, өвчин зэрэг олон хүчин зүйл сонсголд сөргөөр нөлөөлдөг. Иймээс та дээр дурдсан хүчин зүйлсийг арилгах, ядаж багасгах замаар эрүүл мэнддээ анхаараарай.