өдөр
шөнө
×

Хоромхон зуур цатгадаг ундаа бүтээжээ

Японы “Morinaga” компани өлсөлтийг хоромхон зуур дардаг ундаа үйлдвэрлэжээ. Энэ ундаа ажилдаа дарагдаж юм идэж амждаггүй бол, түүнчлэн стрессээс болж хямарч их иддэг хүмүүст зориулагдсан гэнэ. Япончууд шинэ ундаагаа "In Tansan” гэж нэрлэсэн ба нимбэг, грейпфрутын амттай. "Лимоны ундаа маш бага илчлэгтэй бол грейпфрутынх тэг илчлэгтэй. Хоёулаа кофеингүй, бүтцэд нь ГАМК (гамма-аминомасляная кислота) бий. Энэ нь стрессийг бууруулах, хоолны дуршил багасгах үйлчилгээтэй" гэж тус орны ХМХ бичжээ.  
“Amazon Japan дээр шин ундааг зарж эхэлсэн, их эрэлттэй байгаа. Өлсөлтийг удирддаг энэхүү ундаа нь ходоодонд орсны дараа ходоодын шүүстэй урвалд орон желе болж хувирдаг. Ингээд цатгалан мэдрэмж төрүүлнэ” хэмээн Японы “Sora News24” бичжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top