өдөр
шөнө
×

Диабетын үед юу идэх вэ?

---Оросын хоол зүйч-эмч, анагаах ухааны дэд доктор Наталья Денисовагийн зөвлөгөө---

II төрлийн диабет буюу чихрийн шижин өвчин голдуу буруу хооллолт, таргалалтаас үүдэлтэй. Өөх тостой, чихэрлэг хүнсийг хэтрүүлж хэрэглэх нь илүүдэл жинтэй болгох эрсдэлтэй, улмаар инсулин дааврын ажиллагаа буурдаг. Гэтэл энэ даавар нь глюкозыг цусаас эсүүдэд хүргэдэг билээ (глюкоз харин тэнд очсоны дараа энерги болж хувирдаг). Эцсийн бүлэгт глюкоз нь цусанд “хөвж” бие махбодийн эрхтэнүүд, эдүүдийг “хордуулж” эхэлдэг. Энэ нь юуны өмнө жижиг судсуудад сөрөг нөлөөлнө, чухам ийм учраас чихрийн шижин өвчнийг эмчлүүлэхдээ заавал хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. 
Диабеттай хүмүүс энгийн нүүрс усыг хязгаарласан хоолны дэглэмийг баримтлах ёстой, насан туршдаа. Та саахар бууруулагч эм хэрэгсэл хэрэглэж байгаа ч гэсэн, глюкозын түвшин хэвийн байсан ч ялгаагүй хоолны дэглэм баримтал. Яагаад гэвэл, хоолны дэглэмээ зөрчих л юм бол шууд цусан дахь саахрын түвшин ихэсч биеийн байдал муудна. 
ЗХУ-ын эрдэмтэн М. Певзнер ийм өвчтөнд зориулан хоолны дэглэм зохион бүтээсэн. Тухайлбал, чихрийн шижинтэй бол өдөрт 5 удаа хооллох ёстой: Өглөө, бага үдийн хоол, үдийн хоол, их үдийн хоол, оройн хоол. Ингэж бага багаар олон удаа идсэний ачаар их өлсөхгүй, мөн хэтрүүлж идэхгүй. Ер нь чанасан, жигнэсэн, ууранд болгосон хоол идвэл зохино. 

Диабетын үед идэх хоол: 
Талх: 2-р гурилын хар талх, саахар орлуулагчтай жигнэмэг, гурилан боов. 
1-р хоол: Ногоотой шөл, будаатай шөл, байцаатай шөл. 
Мах: Тахиа, цацагт хяруул, туулай, гахайн мах, үхрийн өөхгүй мах, тослог багатай загас. 
Сүү, цагаан идээ: 2,5% тослогтой сүү, тараг, 15% тослогтой цөцгий, 9% тослогтой аарц, ээзгий, 72,5% тослогтой масло.
Хүнсний ногоо: байцаа, чэс, амтат чинжүү, редис, кабачки, салаат (ургамал), бууцай, өргөст хэмх гэх мэт. 
Жимс, жимсгэнэ: исгэлэндүү чихэрлэг амттай жимс жимсгэнэ болон түүгээр хийсэн ундаа, жигнэсэн алим. 
Өндөг: Өдөрт 1 ширхэг. 
Тослоггүй сүмс. 
Үргэлжлэл бий....  https://www.anagaah.mn/a/1756 
https://www.anagaah.mn/a/1757

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top