өдөр
шөнө
×

D витамины ашиг тус

D витамин голдуу амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг: сүү, цөцгий, масло, йогурт, өндөг, үхрийн элэг, үхрийн мах, дрожж, загас. Үүнээс гадна бие организмаа D витаминаар баяжуулъя гэвэл гадаа наранд зугаалах хэрэгтэй. Хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд эргостерин (провитамин D2, С28Н44О) хэмээх онцгой бодисоос D витамин ялгардаг аж. 
Ингээд D витамин ямар их ач холбогдолтой болохыг доор өгүүлэв: 
- Бэлгийн болон бамбай булчирхайн ажиллагааг идэвхжүүлдэг. 
- Ясны системийг бэхжүүлнэ, кальци ба фосфорын солилцоог зохицуулж гэдсээс эдгээр элемент шимэгдэх явцыг нэмэгдүүлдэг. 
- Мэдрэлийн төв системийг хэвийн байлгаж, түүний ажиллагаанд чухал үүрэгтэй фосфорын хүчлийн солилцоог эрчимжүүлдэг. 
- Бие махбодийн ханиад томууг эсэргүүцэх чадварыг дээшлүүлнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top