өдөр
шөнө
×

30 өдөрт хэвлий, гэдэсний булчингаа хөгжүүлж болно

Дээд амжилтын Гиннесийн номд 2 ч удаа бичигдэж, мөн Белоруссын “Street Workout”-н олон удаагийн аваргаар тодорсон Евгений Лось гэрийн нөхцөлд 30 хоногийн хугацаанд хэвлий, гэдэсний булчингаа хөгжүүлэх дасгалыг санал болгосныг “Men Today” нийтэлжээ. 
1-р дасгал: Шалан дээр хэвтэж хөлөө өвдгөөр нугална. Дараа нь дээш өндийн нуруугаа шалаас хөндийрүүлж бөхийхдөө гарын хуруугаа хөлийн хурууны үзүүрт хүргэх ёстой. 
2-р дасгал: Хөлөө тэгшилж дээш өргөх, түүнчлэн планк, мушгирах дасгалын олон хувилбарыг ээлжилж хийж гүйцэтгээрэй.  
3-р дасгал: “Усанд сэлэх” мэт дасгалыг хийнэ. Шалан дээр хэвтэж 2 гараа өгзгөн доор тавь, хөл шулуун байх ёстой. 2 хөлөө ээлжлэн өргө, усанд сэлэх үеийн хөлийн хөдөлгөөнийг дуурайна гэсэн үг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top