өдөр
шөнө
×

Их халуун ямар хүмүүст илүү эрсдэлтэй вэ?

---АНУ-ын Калифорний их сургуулийн экологч, тахал судлаач Тарик Бенмарниагийн зөвлөгөө---

Их халуу шатах үед зүрх судасны болон уушигны архаг бөглөрөлт өвчинтэй хүмүүс биеэ онцгойлон хямгадах хэрэгтэй. Аагим халуунд зүрх, уушиг зэрэг эрхтэн хэт ачаалалд өртөх эрсдэлтэй... Түүнчлэн их халуунд нас барагсдын нилээд хувь нь бөөрний хурц дутагдал, астмын дайрлага, инфарктад нэрвэгдсэн байдгийг анхааралдаа авч урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай...  Гипоталамус хэмээх уураг тархины хэсэг үнэндээ хүний “дотоод термометр” гэсэн үг. Тэрээр аагим халуунд биеийг хөргөхөд чиглэсэн олон процессыг “эхлүүлдэг”. Жишээлбэл, эвапотранспираци (хөлс гарах буюу арьсаас чийг ялгарч уурших). Гадаад орчинтой усны солилцоог эрчимжүүлэхийн тулд таны бие организм зүрхний цохилтыг, цусны эргэлтийг хурдасгадаг. Цус нь дулаан, усыг “зөөвөрлөх”-өөс гадна бас хүчилтөрөгчийг “тээвэрлэнэ”. Харин хүчилтөрөгч бол биеийн эдүүд, эрхтэнүүдийг дэмжихэд нэн шаардлагатай гэдгийг бүгд мэднэ. Халуун өдөр их хэмжээний хөлс ялгаруулахын тулд хүчилтөрөгчөөр “дүүрсэн” цус таны арьсанд илүү ихээр “хүрч очно”. Чухам ийм учраас аагим халуунд тархи гэх мэт амин чухал эрхтэнүүдэд хүчилтөрөгчийн хомсдол үүсч толгой эргэх зэрэг шинж тэмдэг эрүүл хүмүүст ч илэрч болзошгүй... 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top