өдөр
шөнө
×

Лаазалсан хүнс бага хэрэглэ

Эрүүл бие махбодьтой, саруул ухаантай аж төрөхийн тулд та аль болох тэжээллэг бөгөөд ашигтай хоол хүнс хэрэглэж заншаарай. Өөрөөр хэлбэл, аливаа хүнс ямарваа будагч бодисгүй, дааваргүй, амт сайжруулагчгүй, консервантгүй байх ёстой. Ер нь та натурал хүнс хэрэглэхийг хичээ. Мэдээж, хот суурин газарт амьдардаг хүмүүс лаазалсан, нөөшилсөн хүнс огт хэрэглэхгүй байх боломжгүй. Гэхдээ та өөрийн чадах хэмжээгээр үүнийг багасгаж чадна. Жишээлбэл, та улирлын ногоо, жимсийг худалдан авч хэрэглэж сур. Шүүс авлаа гэхэд органикийг сонго, будагч бодисгүй, амт сайжруулагчгүй. Эсвэл өөрийн гараар жимс ногоог шахаж шүүсийг нь уувал бүр сайн. Түүнчлэн та хөдөөгөөс ирсэн сүү цагаан идээ болон жимс, ногоог ахиу авч байвал зохилтой. Дэлгүүр хоршоонд худалдан авалт хийхдээ ялангуяа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс болгоомжил. Үйлдвэрийн сав, баглаа боодол дээрх тэмдэглэгээг сайн шалгаарай. Сүү, тараг, йогурт, цөцгий зэрэг бүтээгдэхүүн дээр “Е” гэсэн үсэг олон байх ёсгүй. Энэ бол хүнсний нэмэлтийг тэмдэглэсэн үсэг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top