Ногоон өнгө таны ядаргааг тайлж, цусны даралтыг буулган залуужуулна гэж эрдэмтэн судлаачид зөвлөдөг. Мөн архаг хууч өвчтэй хүмүүст ногоон өнгө нэн таатай нөлөө үзүүлдэг аж. Чухамдаа ногоон өнгө л стресс, мэдрэлийн ачааллыг багасгаж амгалан тайван, сайхан ааштай болгодог. Ийм учраас хүмүүс хөдөөг зорьж онгон байгальтай орчинд амрах гэж тэмүүлдэг бололтой. Түүнчлэн ихэнх эмнэлэг хана туургаа ногоон, цайвар ногоон өнгөөр будсан байдаг нь эдгэрэхэд тус болдог гэж судлаачид нотолж байна. Тиймээс ялангуяа өвдсөн үедээ ногоон ургамал, модтой орчинд аль болох их байх буюу ядаж л өрөө тасалгаандаа өөрийгөө ногоон өнгөөр хүрээлүүлэхийг хичээх хэрэгтэй. Ер нь та хаа ч амьдарсан эргэн тойрноо ногооруулаарай, ингэснээр өөрт болон бусдад эрүүл энх, итгэл найдвар, сайн сайхныг бэлэглэх болно.