Хүнсний соод таны бие организмаас илүүдэл усыг гадагшлуулахад тусална, иймээс түүнийг зовхи ба нүдний доор хавагнасан үед ашиглаж болно. Үүний тулд соодны уусмалыг дараах жороор бэлд. 1 стакан усанд 1 цайны халбага хүнсний соод хийнэ. Эсвэл цайны хандан дээр соод нэмж болно. Энэ уусмалд хөвөн дүрж жаахан базасхийж зовхи эсвэл нүдний доор 10-15 минутын турш тавиарай. Хүнсний соодыг мөн өөрөөр ашиглаж болно. Ажлын ачаалалтай өдрийн дараа орой үдэш гоо сайхны салоноор үйлчлүүлэх тэнхэлгүй байгаа бол дараах аргыг санал болгоё. 2 цайны халбага хүнсний соод, 2 хоолны халбага давсыг бэлдэн, хүсвэл эфирийн тосоос хэдэн дуслыг дусаана. Энэ бүхнийг сайн хольж тусгай саванд хадгалаарай. Одоо ванндаа ус гоожуулсны дараа бэлдсэн дээрх холимогоос 1 хоолны халбагыг хийхэд хангалттай. Энэ уусмал таны мэдрэлийн системийг тайвшруулж арьсыг гоё толигор болгоно. Түүнээс гадна ийм ваннд орсны дараа целлюлит багасдаг учир жаахан жин хасахыг хүсдэг эмэгтэйчүүдэд тун чухал.