өдөр
шөнө
×

Улаан манжин дархлааг бэхжүүлж, вирүсийн эсрэг тэмцэхэд тустай

Улаан манжин олон талын ашиг тустай ногоо. Энэ ургамлын шүүс дархлааг бэхжүүлж, вирүсийн эсрэг тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг. Мөн энэ шүүсийн ачаар холестерин багасч нүүр царайны өнгө засарч сайжирна, түүнчлэн залуужуулах үйлчилгээтэй. Улаан манжингийн шүүсэнд төмөр их хэмжээгээр агуулагддаг, иймээс эритроцит үүсэхэд тустай. Биеийн юм ирсэн үед эмэгтэйчүүд түүнийг уухад сайн, мөн цус багадсан үед хэрэглэж болно. Улаан манжинд агуулагддаг бетаин нь элэгний ажиллагааг эрчимжүүлж цөс ялгарах замын ажиллагааг тогтворжуулах ба үе мөчөөс давсыг гадагшлуулан перистальтик сайжруулна. Энэ ургамлыг йод дутагдлаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд ашигладаг. Улаан манжингийн шүүс биеэс хаягдал, хортой бодисыг гадагшлуулахад тусалж бодисын солилцоог сайжруулдаг, иймээс илүүдэл жинтэй бол хэрэглэхэд гэмгүй.
Гэхдээ улаан манжингийн шүүсийг хэрэглэхэд эсрэг заалт бий: чихрийн шижин, цөсний чулуу, бөөрний чулуу, бөөрний өвчтэй хүмүүс үүнийг хэрэглэж болохгүй. Мөн хүчиллэг ихтэй, байнга гүйлгэдэг бол, тулай өвчин, ревматоид артрит, гипотонитой бол хориглодог юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top