Гич (горчица) идэх нь эрчүүдэд ямар ашиг тустай тухай Оросын 1-р сувгийн алдартай хөтлөгч, эмч Елена Малышева өөрийн нэвтрүүлгийн үеэр ярьж зөвлөлөө. Гич бол судас тэлэхэд нөлөө үзүүлж даралт бууруулдаг учраас амь насыг ч аврахад тустай аж. Мөн гич нь эрчүүдийн бэлгийн чалхад эерэгээр нөлөөлдөг, тиймээс та бидний хоолны хольц гэж тооцдог гич бол ор хөнжлийн ажилд төдийгүй урт наслуулахад хэрэгтэй амтлагч ажээ. Ер нь тестостероны түвшин өндөр эрчүүд гичид их дуртай байдаг тухай эмч нар онцолжээ. Гичийн ургамалд олон ашигтай бодис агуулагддаг, тэдгээрийг изотиоцианат хэмээн нэрлэдэг. Изотиоцианат органик нэгдлүүд түүнчлэн хавдрын эсүүдийн өсөлтийг "дарамталдаг" юм байна. Шилэн савтай гичийг авбал илүү сайн ба түүнийг гэрлээс хол газарт хөргөгчинд нягт сайн таглан хадгалж хэрэглэх ёстой гэж эмч нар зөвлөж байна.