Сүрьеэ бол манай дэлхийн хамгийн аюултай өвчний нэг хэвээр байгаа, иймээс эрдэмтэд болон мэргэжилтнүүд түүнийг эмчлэх үр дүнтэй эм хэрэгсэл, аргачлалыг нээж олохоор судалгаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна. Англи улсын эрдэмтэд сүрьеэ өвчнийг эмчлэх, ийм өвчтэй хүмүүс хурдан эдгэрэхэд тустай шинэ схемийг олон нийтэд танилцуулсан тухай yandex.com мэдээллээ. Орчин үеийн технологийн хөгжлийн тусламжтай эрдэмтэд сүрьеэ өвчнийг эмчлэх шинэ схем, аргачлалыг бүтээсэн аж. Өөрөөр хэлбэл, эсүүдийг ургуулж өвчний янз бүрийн явцыг загварчлалын тусламжтай судлах ажиллагаа их үр дүн өгчээ.
Сүрьеэ өвчний үед хүний эсүүдийг устгаж сүйтгэхэд оролцдог 7 генийг одоогоор олж тогтоосон ба үүний ачаар сүрьеэ өвчний дэгдэлтийг эрс бууруулах боломжтой гэж эрдэмтэд мэдээллээ. Үүний зэрэгцээ шинэ схемийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл болгон ашиглах юм байна.