өдөр
шөнө
×

Яагаад удаан зажилж идэх ёстой вэ?

Зарим хүн өөх тостой, илчлэг ихтэй хоолонд дурлахын зэрэгцээ бас их хурдан иддэг зуршилтай байдаг. Харин эрүүл хооллолтын мэргэжилтнүүд яг эсрэгээр хийхийг зөвлөдөг. Хоолоо яаралгүй идэх, ялангуяа удаан зажилж идэх хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:
- Удаан зажилж идсэний ачаар биеийн жинг тогтворжуулж улмаар илүүдэл жингээ хаях боломжтой.
- Хэрэв та аманд хийсэн үмх мах, талхны өөдөс бүрийг маш сайн, удаан зажилж идэж заншвал хоолны шингэц сайжирна.
- Яаралгүй идэж сурснаар хоол ходоодонд шингэхээ болих, ходоод муудах, шар хөөрөх зэрэг таагүй үзэгдэл, өвчнөөс ангижирч болно. Яагаад гэвэл, хурдан иддэг хүмүүс голдуу эдгээр өвчнөөр шаналдаг.
- Та хоол идэж байхдаа зурагт бүү үз, утсаа бүү оролд. Ер нь өөр зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй, зөвхөн идэж буй хоолондоо бүрэн анхаарч сур. Энэ маш чухал, учир нь энэ тохиолдолд бүрэн тайвширч анхаарал төвлөрөн та цадсан гэдгээ цаг тухайд нь ойлгох юм.
- Өөрийн хоолны цэсээс бэлэн хоол, фаст фүүд, кока кола зэрэг хортой хүнсний бүтээгдэхүүнийг хасах хэрэгтэй.


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top