Хавдар бол эрт илрүүлсэн тохиолдолд бүрэн эмчлэгддэг өвчин. Хавдрын өвчний илрэх шинж тэмдэг янз бүр, гэхдээ дараах 15 шинж тэмдэг илэрвэл хайхрахгүй өнгөрч болохгүй хэмээн “Manual Professional Edition” лавлахад дурдсаныг “Express” сонинд нийтэлжээ. “Эмэгтэйчүүд голдуу хөхний болон уушиг, бүдүүн ба шулуун гэдэсний хавдраар, харин эрчүүд түрүү булчирхай, уушиг, гэдэсний хавдраар өвчилдөг. Хүүхдүүдэд тархи, лимфома, лейкеми тусах нь элбэг тохиолддог” гэж тус сонин бичжээ.
- архаг ядаргаа
- шөнө хөлрөх
- богино хугацаанд огцом турах
- хоолны дуршилгүй болох
- биеийн аль нэг хэсэгт үргэлж өвдөх
- байнга дотор муухайрах буюу бөөлжих
- цустай шээх
- архаг ханиад
- өтгөн хатах
- гүйлгэх
- халуурах
- мэнгэ томрох
- арьсан дээр ур, булцуу гарах
- тунгалагийн зангилаа томрох
- үрэвсэл намдахгүй байх