Охид, өсвөр насныхны цай: Сургууль болон гэр орондоо зөрчилдөх, хичээлийн хоцрогдол, хоолны дуршил буурах, уур цухал хүрэх, мөн мэдрэлийн өвчний үед ийм цай уух ашигтай. Багваахай цэцгийн үндэс, нимбэр (мелисса), халгай бэлдэнэ. Багваахайн үндсийг хөнгөн хуурч дараа нь нүдүүрт буюу кофе бутлагчид хийж нунтагла, бусад ногоог жижиглэнэ. Ургамлын энэ холимгоос 1 цайны халбагыг авч халуун саванд хийж дээр нь 1 стакан халуун ус нэм. 2-3 цагийн дараа ханд бэлэн болно. Үүнээс өдөрт хэдэн аягыг уу, мөн унтахын өмнө заавал уух ёстой. Курс эмчилгээ дор хаяж 3 долоо хоног үргэлжилнэ. Энэ үед хар цай ууж болохгүй.
Сэтгэлийн гуниг, гутралыг мартуулах цай: Насанд хүрсэн зарим эмэгтэй байнга ууртай, муухай ааштай байдгийг та анзаарсан байх. Харин энэ цайг уувал сэтгэл санааг өргөж зан аашийг засч, гуниг гутралаас ангижруулдаг. Балжингарма цэцэг, долоогоны цэцэг, бугын зуултын цэцэг (цэгцүү, зверобой) тэнцүү хэмжээгээр бэлдэнэ. Үүнээс 1 цайны халбагыг авч 1 стакан халуун усанд хийж 20 минут байлга. Энэ цайг маш удаан балга балгаар уух хэрэгтэй.