өдөр
шөнө
×

Атеросклерозыг эмчлэх тухай

Доорх аргыг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
- Атеросклерозтой, толгой өвддөг бол гоньдын үрийг жижиглэж бэлдээд 1 хоолны халбагыг авч дээр нь 1 стакан халуун ус хийнэ. Үүнээс өдөрт 4 удаа тус бүр 1-2 хоолны халбагыг ууна. 
-Нохойн хошууны жимсийг (бүтэн эсвэл нунтагласан) 0,5 литрийн лонхны гуравны хоёрыг эзэлтэл хийнэ. Дээр нь архи нэмж лонхыг дүүргэ. Үүнийг харанхуй газарт 14 хоног байлгахдаа өдөр бүр сэгсэрч хөдөлгөнө. Дараа нь энэ шингэнийг шүүнэ, ёотон дээр 20 дусал дусааж хэрэглээрэй. 
- Зоосон цэцгийн (девясил) хатаасан үндсийг жижиглэж 20 граммыг авч бараан өнгийн лонхонд хийнэ. Дээр нь 100 мл спирт хийж 20 өдөр харанхуй газарт хадгал. Дараа нь тунгаан шүүж аваад прополисын 20%-ийн спиртийн хандтай тэнцүү хэмжээгээр хольж өдөрт 2-3 удаа тус бүр 25-30 дуслыг ууна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top