Сүүлийн үед коронавирусээс хамгаалах энгийн хялбаршуулсан зөвлөмжийг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс ард иргэдэд цувралаар хүргэж байгаа билээ. Дэлхий даяар 192 улсад бүртгэгдээд буй COVID-19 цар тахлын халдвараар өдгөө 421 мянган хүн өвчлөөд буй. Манай улс уг халдварын тархалтыг бууруулж, урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлж буй энэ цаг үед баттай мэдээ мэдээллийг авах нь иргэдэд хамгийн чухал болоод байна. Иймд бид аливаа өвчний дэгдэлт, онц байдлын үед эрсдэлд өртөж болзошгүй иргэдэд дараахь зөвлөмжийг дагаж хэвшүүлээрэй.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19) халдварын онц байдлын үед гэртээ орох үедээ анаарах доорх зөвлөмжийг хэрэгжүүлж, хэвшүүлснээр болзошгүй эрсдлээс гэр бүл, ойр дотныхноо хамгаалах бүрэн боломжтой юм.
• Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх , Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх, Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях, Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх, Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах, Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах, Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэж байгаарай. Харин гэртээ байх үедээ
худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих, Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах, Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх, Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа сольж байгаарай. Хайртай дотны хүмүүсээ короновирусын халдвараас хамтдаа сэргийлье.