Уураг тархины ажиллагаанд хамгийн аюултай хүнсийг эрдэмтэд нэрлэв. Тэд өвчтөнүүдийн хоолны цэсийг тархины өвчлөл, Альцгеймерийн өвчинтэй харьцуулж судалсны эцэст сонирхолтой дүгнэлтэд хүрсэн тухай “Rai Al Youm” сонинд бичжээ. Өдөр бүр гурилан бүтээгдэхүүн, амттан, хийжүүлсэн ундаа хэрэглэдэг бол тархины үрэвсэл, мэдрэлийн эсүүдийн гэмтэл үүсэх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна. Түүнчлэн халуун ногоо ба халуун ногоотой хоолонд агуулагддаг капсаицин нь тархины танин мэдэхүйн чадварт сөрөг нөлөөлдөг аж. Мөн транс жир их агуулдаг фаст фүүдийг хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Энд хийжүүлсэн ундааны талаар сэрэмжлүүлэг болгон цөөн баримт хүргэе.
- Лабораторид судалгаа хийхэд 1 стакан хийжүүлсэн ундаанд 5-6 цайны халбага элсэн чихэр агуулагдаж байв.
- Хийжүүлсэн ундаа тогтмол хэрэглэх нь биеийн жин нэмэгдэх, таргалах, II төрлийн чихрийн шижин үүсэх магадлалтай, тэр бүү хэл зүрхний өвчинд хүргэх аюултай.
- “Чихэрлэг, хийжүүлсэн ундаа бол эсийн түвшинд бие махбодийн хөгшрөлтийг түргэсгэдэг. Өдөрт 2 лааз кока кола уудаг хүмүүсийн ДНК нь биологийн насаасаа 4,6-аар хөгшин байлаа” гэж Сан-Франциско дахь Калифорний их сургуулийн судлаачид 2014 онд нотолжээ.