өдөр
шөнө
×

Лийрээр давсгаа эмчлээрэй

Лийр жимс эмчилгээний чанартай, үүнийг зарим өвчний үед ашигладаг. Лийрэнд агуулагддаг хүчлүүд бол хоол боловсруулах явцыг сайжруулж ходоодны шүүсний ялгаралтыг нэмэгдүүлэн бодисын солилцоог эрчимжүүлдэг. Лийр бол микробын эсрэг үйлчилгээтэй, иймээс бүдүүн гэдсэнд явагдах ялзралын процессыг дардаг.
Лийрийн эслэгүүд нь гэдэсний хөдөлгөөнийг идэвхжүүлж, дубль бодисуудын өндөр агууламжийн ачаар бэхжүүлдэг. Хатаасан лийрийн чанамлыг ходоод хямрах үед уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Лийрэнд агуулагддаг био идэвхт нэгдэл - арбутин нь бөөр ба давсагны олон өвчнөөс сэргийлдэг. Лийрийн шүүс, чанамлыг шээс хөөх зорилалтаар ашиглаж болно. Давсагны чулуутай бол өдөр бүр 2 ширхэг лийр идэх буюу түүгээр чихэргүй компоот чанаж уувал сайн.  
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top