Судасны систем, мөн гэдсээ цэвэрлэх нэгэн аргыг санал болгож байна. Түүнчлэн энэ ундааг ханиад томуугаас сэргийлэхэд хэрэглэж болно, ялангуяа намар өвлийн улиралд.
Ундааны орц:
Ус - 1 литр
Нимбэг - 1 ширхэг
Элсэн чихэр – амтлах төдий
Төмсний крахмал - 5 халбага
Зөгийн бал - 100 грамм
Нимбэгний хальсыг халуун усанд хийж 30 минутын турш байлгана. Дараа нь хальсыг уснаас гарган авч элсэн чихэр нэмж хийн буцалга, өөрийн хүслээр амтал. Төмсний крахмалыг тусад нь найруулж бэлдсэн байна. Одоо крахмалаа буцалж буй саахартай ус руу хийж дахин нэг буцалгаад авна. Гал дээрээс авмагцаа 3 хоолны халбага нимбэгийн шүүс, мөн зөгийн балыг нэмээд хөргөнө. Ингээд нимбэгтэй, зөгийн балтай ундаа бэлэн боллоо.