Та бүхэнд хавдрын эмч Дуайт МакКийн 5 зөвлөгөөг хүргэж байна.
1. Муудсан, хөгцөрсөн хүнс бүү хэрэглэ
Хөгцөнд микотоксин, афлатоксин зэрэг канцероген агуулагддаг.
2. Стрессгүй амьдар
Архаг стресс бол дархлааны системийг дарангуйлдаг, иймээс халдвар авах аюултай. Стрессийн улмаас хавдрын голомт үүсэх эрсдэлтэй. Та биеийн тамир, йогоор хичээллэ, бясалга, гадуур агаарт зугаалж бай.а
3. Буян хий, хүмүүст тусал
Хариу харалгүй хүмүүст туслах, сайн дурын ажил хийх нь хүмүүсийн дархлааны системийг сайжруулдаг.
4. Витамины дутагдлаас сэргийл
Тэжээллэг, чанарлаг, эко хүнс хэрэглэж заншвал витамины дутагдлаас сэргийлнэ. Тухайлбал, D витамин нь хавдрын өвчнөөс сэргийлдэг.
5. Сайн хөлөрч сур
Спортоор хичээллэх нь хавдраас сэргийлж түүнийг ялахад тустай гэж АНУ-ын Небраскийн их сургуулийн эрдэмтэд зөвлөдөг.