Мэдрэлийн төв систем хэт өдөөмтгий болсон үед: Долоогоно жимсний хандыг өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө тус бүр 20-30 дуслыг ууна. Мөн энэ үед долоогоны чанамал тустай. 20 грамм хатаасан долоогоно жимсийг 1 стакан усанд хийж 15 минут буцалгана. Дараа нь шүүж аваад дээр нь буцалсан ус нэмж 1 стакан болгоод хэрэглэ. Өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна.
Даралт ихдэх өвчний үед: 1 стакан усанд 20 грамм хатаасан долоогоно хийж 30 минут буцалгана. Шүүж аван дээр нь буцалсан ус нэмж 1 стакан болго. Үүнээс өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг хэрэглэнэ.
Зүрхний өвчин, аритми, судасны цусны эргэлтийг сайжруулах: 3 хоолны халбага хатаасан долоогоно дээр 3 стакан халуун ус хийж 30 минут хандална. Дараа нь шүүж аван өдөрт 3 удаа тус бүр 1 стаканыг ууна.
Ханиад томуу, уушиг үрэвсвэл: 20 грамм хатаасан долоогоно дээр 1 стакан халуун ус хийж 30 минут буцалга. Дараа нь шүүж аван халуун ус нэмж 1 стакан болгоно. Үүнээс өдөрт 2-3 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна.