Лаврын навчийг үе мөч өвдөх, артрит, үе мөчийг цэвэрлэх, биеэс давс ба хаягдал шаарыг гадагшлуулахад хэрэглэдэг. 5 грамм лаврын навчийг (ууттай лаврын навчны талыг) паалантай саванд хийж 300 мл ус нэмэн зөөлөн гал дээр 5 минут чанана.
Энэ чанамлыг халуун саванд хийнэ, эсвэл дээгүүр нь сайн хучиж 3-5 цаг байлгана. Дараа нь шүүж аваад өдрийн турш бага багаар уу. 3 өдрийн турш өдөр бүр шинэ чанамал бэлдэн уух хэрэгтэй. 7 хоногийн дараа давтан хэрэглэ. Эхний жил улиралд 1 удаа курс эмчилгээ хийнэ, дараа нь жилд 1 удаа. Ийм эмчилгээ хийх үедээ зөвхөн цагаан хоол хэрэглэх ёстой, архи согтууруулах ундаа ууж болохгүй. Энэ аргыг хэрэглэх үед өвчин түр зуур үгдэрч болзошгүй. Түүнчлэн энэ чанамлыг бие организмын байдлыг дээшлүүлэхэд тустай хэрэгсэл болгон ууж болно.