Бүтэн өдрийн турш эрч хүчтэй, цог золбоотой байхад тустай 2 жор санал болгож байна. Зуны халуунд цангаа тайлагдахгүй, ядарч нойрмоглоод байвал заавал хүйтэн ундаа уух гэсний хэрэггүй.
Хүн орхоодойтой цай
Хүн орхоодойн үндэс бол бие махбодийн хүч тамирыг сэргээж, урам зориг бэлэглэнэ. Архаг ядаргааны үед хүн орхоодойн хатсан үндсийг нимгэн хэрчиж жижиглэ. Жижиглэсэн үндсээс 1,5 цайны халбагыг авч дээр нь 1 стакан халуун ус нэмж 10-15 минут байлгана. Амтыг сайжруулахын тулд шингэн зөгийн бал нэмж болно.
Цагаан гаатай ундаа
Имбирь буюу цагаан гаатай ундаа бол бодисын солилцоог сайжруулж биеэс хаягдал шаарыг гадагшлуулахын зэрэгцээ турахад тустай. Хүсвэл ногоон цайтай хольж ууж болно. Цагаан гааны шинэ үндсээс хэрчмийг авч час халуун ус хийж хөргөнө. Дараа нь нимбэг эсвэл зөгийн бал хийж хэрэглээрэй.
Куркумтай цай
Куркум бол дархлааг бэхжүүлдэг. Имбирьтэй цайн дээр куркум нэмж ууж болно. Орц: 120 грамм имбирь, 100 грамм нунтаг куркум, 2 нимбэг, чимх хар перец. Блендерт хийж бэлдвэл илүү сайн. Өдөрт 50-60 мл ийм ундаа ууна.