өдөр
шөнө
×

Эмийн ургамлын ач тус

Ханиад томуу: Сармисыг арилгаж жижиг үрүүлд үрнэ. Сармис ба зөгийн балыг тэнцүү хэмжээтэй холих хэрэгтэй. Үүнээс 1 цайны халбагыг бүлээн усаар даруулж ууна. 

Амны хөндий, багалзуур, төвөнхийн үрэвсэл: Алоэ буюу Зуун настын доод навчийг угааж жижиглэн шүүсийг шахна. Дээр нь зөгийн бал нэмээрэй. 5мл шүүсэнд 1 грамм зөгийн бал ногдохоор харьцаатай байна. Үүнийг мөн бронхит, трахеитийн үед ууж болно. 

Ханиад, архаг ба хурц бронхит: Алтей буюу жамбаганаас 1 хоолны халбагыг авч шаазан саванд хийн час халуун буцалсан ус нэмж 10-15 минут идээшүүл. Бүлээн хандан дээр зөгийн бал жаахан нэмээрэй. Энэ хандаас өдөрт 2-3 удаа тус бүр тал стаканыг ууна. Түүнчлэн амьсгалын замын болон ходоод гэдэсний зам, шээсний замын өвчний үед хэрэглэж болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top