"Мод бол энергийн хүчирхэг донор" материалын үргэлжлэл, түрүүч нь. http://www.anagaah.mn/a/241
Монос: Энэ бол эмчилгээний мод, үрэвсэлт олон өвчнийг анагаадаг. Монос мөн бэртэл гэмтлийн уршиг дагаврыг зөөлрүүлж, бие организмыг хаван, хавдар, зогсонги үзэгдлээс ангижруулж чадна. Түүнээс гадна энэ мод энергийн бөглөөг арилгаж био талбайн онгорхойг бөглөх чадвартай.
Улиас: Энэ мод бол энергийн хүчирхэг донор, иймээс архаг болон хүнд эмгэгийг ч эмчилж чадна. Улиас нь хүч чадал, шийдмэг байдлыг бэлэглэн сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, оюуны ба мэдрэлийн хэт ядаргаанаас ангижруулдаг. Улиасны хамгийн сайхан чанар бол хар цагаан хэл ам, хараал жатгаас хамгаалж элдэв “муу сүнс сүүдэр”-ийг таны аураас бас гэр орноос ч үлдэн хөөнө.
Тэс мод: Ялангуяа хар үрт тэс мод бол маш хүчтэй энергитэй, гэхдээ зөөлөн үйлчилгээтэй учраас хүссэн хүн бүр энэ энергийг авах боломжтой. Ажлын өдрийн дараа, эсвэл стресст өртсөн үед энэ мод таны тамир тэнхээг сэлбэнэ. Тэс мод нь өвчин туссаны дараа хүч чадал бэлэглэж хурдан эдгээдэг. Хамгийн гол нь сэтгэц зүйн өвчлөл, хямралын үед тэс мод танд тусална.
Агч мод: Энэ мод амьдралын хүч бэлэглэдэг, иймээс түүний тусламжтай та сөрөг энергийг эерэг болгон хувиргаж чадна. Агч мод түүнчлэн айдас, сэтгэцийн комплексоос ангижруулах чадвартай. Гэхдээ энэ мод хүмүүст харилцан адилгүй нөлөөлдөг, иймээс хүссэн болгон түүнээс энерги авч чадахгүй. Хэрэв агч модны дэргэд таны биеийн байдал муудвал хурдхан холдох хэрэгтэй.
Үргэлжлэл бий....