өдөр
шөнө
×

Даралт ихтэй бол калитай хүнс хэрэглэ

Цусны өндөр даралт нь артерийн ханыг гэмтээдэг учраас зүрхний өвчин тусах, инсульт болох эрсдэлтэй. Энэ өвчний гол шалтгаан бол амьдралын буруу хэв маяг, эрүүл бус хооллолт гэдгийг ихэнх хүмүүс сайн мэднэ. Үүний зэрэгцээ нууц аюул дагуулах хүнс гэж бий, жишээ нь саахарын орцтой хүнсний бүтээгдэхүүн. Саахартай хүнс нь өндөр илчлэгтэй хэрнээ тэжээллэг чанараар бага, эсвэл огт байхгүй. “Нэмэлт илчлэгийн улмаас биеийн жин нэмэгдэж улмаар цусны даралт ихсэх хандлагатай. Тухайлбал, кетчуп, майонез, салаат амтлагч зэрэгт их хэмжээний саахар агуулагддаг. Даралт ихтэй хүмүүс эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хоолны цэсээс хасвал зохино” хэмээн эмч нар зөвлөдөг. 
“Кали бол маш чухал элемент. Калигаар баялаг хүнс нь цусны даралтыг бууруулдаг. Хүмүүс кали их хэрэглэх тусам бие махбодиос натри гадагшилдаг. Кали түүнчлэн цусны судсуудын хананд үүссэн ачааллыг бууруулна” хэмээн Америкийн зүрхний эмч нарын нийгэмлэг мэдэгдлээ. Калигаар баялаг хүнс гэвэл жимс, хүнсний ногоо, тослоггүй сүү, цагаан идээ, загас (абрикос, авокадо, грейпфрут, апельсин, мөөг...). 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top