өдөр
шөнө
×

Дархлаа сайжруулах энгийн бөгөөд үр дүнтэй арга 

“Тараг бол дархлааг бэхжүүлэх, мөн хэтрүүлж идсэний дараа бие организмыг нөхөн сэргээх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. Тараг нь хоол боловсруулалтыг сайжруулж ходоод гэдэсний ачааллыг хөнгөлдөг, иймээс мацаг барих өдрүүдэд хэрэглэх төгс бүтээгдэхүүн” хэмээн Оросын хоол зүйч Елена Соломатина “Спутник” радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. “7 хоногт 1 удаа мацаг барихад байхад гэмгүй, илүү бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Та бидний дархлааны 70% нь гэдэс доторт төвлөрч бичил организмуудын байдлаас хамаардаг, харин тараг нь шууд эдгээр бичил биетэд нөлөөлдөг. Тараг бол пробиотик, түүнд агуулагдах ашигтай бодисууд нь дархлаанд тусалж эмгэг орчны эсрэг тэмцэх бие махбодийн чадварыг тодорхойлдог” хэмээн эмч зөвлөж байна. 
Таргийг бага хэмжээгээр тогтмол хэрэглэх нь бие организмд ашигтай, дархлааг бэхжүүлдэг. Өдөрт 1 стакан байхад хангалттай. Гэхдээ үе үе өөр исгэсэн цагаан идээгээр орлуулж байвал зохино. Найр наадам, баяр тэмдэглэх үед хэт их хоол идсэний дараа 1 литр таргийг хэд хуваан өдрийн турш уугаарай. Үүний зэрэгцээ хүнсний ногоотой, хүйтэн шөл бэлдэн хэрэглэж болно. 
“Коронавирүсийн Цар тахлын үед дархлаагаа бэхжүүлэхийн тулд хоолны цэсэнд заавал загас, өндөг, шувууны махыг оруулах хэрэгтэй. Учир нь сайн чанарын, тэнцвэртэй, төрөл бүрийн хүнс тэжээл хэрэглэснээр сайн дархлаатай байна” гэж ОХУ-ын Хоол зүйчид, нутрициологчдын үндэсний нийгэмлэгийн гишүүн, эмч Марина Макиша ярилаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top