Бие организмаас хортой бодисууд, шаар хаягдлыг гадагшлуулахын зэрэгцээ витамин, минерал бодисоор сэлбэх олон арга бий.
- 500 мл усанд 1 ширхэг алимыг нимгэн хэрчиж хийнэ, дээр нь 1 цайны халбага нунтаг корица нэмж хөргөөрэй. Энэ ундааг өдрийн турш ууна. Алим, корицагийн хослол таны бодисын солилцоог хэвийн болгож хоол боловсруулах замыг цэвэрлэнэ.
- 2 хоолны халбага нимбэгийн шинэхэн шүүсийг 1 стакан бүлээн устай хольж 1 цайны халбага зөгийн бал, нунтаг цагаан гаа (имбирь) чимхийг нэмнэ. Эмчилгээний энэ ундааг өглөөний цай уухаас 30 минутын өмнө хэрэглэнэ. Хоол боловсруулах системийг цэвэрлэж судсуудын ханыг бэхжүүлж эрч хүч бэлэглэх болно.
- 300 мл усан дээр 1 ширхэг өргөст хэмх, 1 ширхэг цоохор майлзын үндэс (сельдерей) нэмнэ. Үүнийг өдрийн турш ууна. Түүнээс гадна мацаг барих өдөр хэрэглэхэд ийм ундаа уухад нэн тохиромжтой.