өдөр
шөнө
×

Даралт бууруулдаг хүнс 

“Артерийн даралт ихэддэг бол өөрийн хоол хүнсэнд онцгой анхаарах ёстой. Цусны судас тэлэх хүнсийг тогтмол хэрэглэж байвал зохино. Хамгийн сайн судас тэлэгч бол сүүний хүчил, энэхүү бодис нь тараг, аарц зэрэг цагаан идээнд агуулагддаг” хэмээн Оросын зүрхний эмч Валентина Байдина зөвлөж байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэм хэмжээтэй хэрэглэвэл артерийн даралтыг тогтворжуулдаг аж. Мөн даралт ихдэх үед каркаде улаан цай уух ашигтай, түүнд судас тэлдэг С витамин, антиоксидантууд агуулагддаг. Кокосын ус түүнчлэн даралт бууруулдаг төдийгүй шээс хөөх үйлчилгээтэй.
Артерийн даралт бууруулдаг хүнсний бүтээгдэхүүний тоонд какао, С витаминтай жимс ногоо, сармис багтдаг. Жишээ нь, какаонд кали агуулагддаг. Харин С витаминаар баялаг жимс жимсгэнэ, хүнсний ногоог нэрлэвэл: нимбэг, апельсин, грейпфрут, улаан манжин. Даралтаа бууруулахын тулд улаан манжин ба түүний шүүсээр хийсэн ундааг уух ашигтай, гэхдээ нэг аягаас хэтрүүлж хэрэггүй. Учир нь их хэмжээгээр уувал гүйлгэх аюултай. Харин сармисанд судасны хана тэлэх үйлчилгээтэй аллицин хэмээх бодис бий. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top