Үе мөч өвдсөн тохиолдолд шууд өвчин намдаагч, хүчтэй эм тариа хэрэглэх шаардлагагүй. Заримдаа тос түрхэх, жин тавих нь илүү үр дүнтэй байдаг.
- 1 хоолны халбага зөгийн балыг 1 хоолны халбага бор давстай холино. Энэ холимгийг даавуунд түрхэн өвдсөн газарт тавь, дулаахан хучих хэрэгтэй. Өвчин намдтал орой бүр унтахын өмнө тавиад өглөө авна. Үүний зэрэгцээ дараах аргаар “эм” бэлдэж хэрэглээрэй. 200 грамм сармис, 500 грамм цангис жимсийг махны машинд машиндаж дээр нь 1 кг зөгийн бал нэмж сайн холино. Үүнээс өдөрт 3 удаа тус бүр 1 цайны халбагыг хэрэглэнэ. Удаан хугацаанд хэрэглэж үр дүн өгөхийг анхаарна уу.
- Түрхэх тос бэлдэх тухай. 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага нунтаг гич дээр камфарны тос 3 цайны халбагыг (эмийн сангаас) нэмж холино. Үүнийг шинэ байцааны хальсан дээр тавьж өвдсөн газарт 2-4 цаг тавин орооно. Дулаан хучих хэрэгтэй.