өдөр
шөнө
×

Гоё биетэй болох дасгал

Дасгал гимнастик хийх цаг өөртөө гаргаж амждаггүй хүмүүст энэ зөвлөгөөг зориулав. Доор дурдсан дасгалыг та хаа ч хийж болно, зурагтын өмнө сууж байхдаа эсвэл тээврийн хэрэгсэл дотор, хоол хийнгээ гэх мэт. Ер нь бие галбираа гоё сайхан болгох талаар санах бүртээ хийгээрэй. 
- Өгзөгний булчингаа чангалж сандал дээр өөрийгөө өргөх мэт хөдөлгөөн хийнэ, 60 хүртэл тоолоод дараа нь булчингуудаа сулла. Үүнийг өдрийн турш 30-50 удаа давтана. 
- Хөлөө бие бие рүү нь сайн шахаж наалдуулан 10 хүртэл тоолоод булчингуудаа суллана. 
- Гараараа хоёр өвдгөө нийлүүлж шахахын зэрэгцээ гарын эсэргүүцлийг даван хөлөө хоёр тийш салгах гэж оролд 
- Сандлын тохойлуурт гараараа тулж (хөлөө шалан дээр тавьсан байна) өөрийгөө аль болох өндөр өргөхийг оролд. Хэрэв та хөлөө шалаас хөндийрүүлж чадаж байвал их сайн. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top